Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Мексикт сураггүй болсон оюутнуудын хэргийн материалыг нийтэд дэлгэлээ

Өнгөрсөн жил Мексикт сураггүй болсон 43 оюутны хэргийн талаарх 85 хэсгээс бүрдсэн тайлан гаргаснаа тус улсын ерөнхий прокурор Арели Гомез Гонзалез өөрийн твиттер хуудсаараа мэдээлжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мексикт сураггүй болсон оюутнуудын хэргийн материалыг нийтэд дэлгэлээ
Мексикт сураггүй болсон оюутнуудын хэргийн материалыг нийтэд дэлгэлээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн жил Мексикт сураггүй болсон 43 оюутны хэргийн талаарх 85 хэсгээс бүрдсэн тайлан гаргаснаа тус улсын ерөнхий прокурор Арели Гомез Гонзалез өөрийн твиттер хуудсаараа мэдээлжээ. Хэргийг мөрдөн шалгах явцад цуглуулсан бүх баримт, нотолгоо, мэдээллээс бүрдсэн 54 мянган хуудас бүхий энэ тайланг бичихэд 100 орчим мөрдөн байцаагч гар бие оролцжээ.

Өнгөрсөн жилийн есдүгээр сард цагдаа нартай мөргөлдөөн үүсгэсэн 43 оюутан сураггүй болсон бөгөөд мөрдөн шалгалт олон сар сунжирсны эцэст оюутнуудыг хар тамхины бүлэглэлтэй холбоотой цагдаа нар барьж, гэмт бүлэглэлийнхэнд шилжүүлэн өгсний дараа тэд оюутнуудын амийг хөнөөж, цогцсыг шатаасан гэх дүгнэлтэд хүрсэн юм байна.

Харин олон улсаас томилсон бие даасан шинжээчдийн баг хэрэг гарсан газрын ойролцоо цэрэг, цагдаагийн хүчин байсныг харгалзан үзвэл 43 оюутныг зэрэг шатаах боломж тун хомс байсан учраас энэ дүгнэлт учир дутагдалтай гэж үзжээ. Хохирогчдын ар гэрийнхэн ч хэргийн дүгнэлтэд сэтгэл хангалуун бус байгаа юм байна. Иймээс өчигдөр Мексикийн ерөнхий прокурор хэргийн тухай тайланг олон нийтэд дэлгэх үеэрээ 43 оюутны хэргийг хаалгүй цаашид үргэлжлүүлэн мөрдөн шалгахаар болсныг мэдэгдлээ.

Хуваалцах