Мельбурн цомын эзэд тодорлоо
Австрали улс нь морин спорт өндөр хөгжсөн орнуудын нэг. Тэгвэл Австрали улсын Викториа цэнгэлдэх хүрээлэнд морин тойруулгын спортын Мельбурн цомын тэмцээн болж аваргууд тодорлоо.
Мэдээллийн алба

Австрали улс нь морин спорт өндөр хөгжсөн орнуудын нэг. Тэгвэл Австрали улсын Викториа цэнгэлдэх хүрээлэнд морин тойруулгын спортын Мельбурн цомын тэмцээн болж аваргууд тодорлоо. Уралдаанд Австралийн тамирчин Мишель Пэйнь алдарт Пензансийн гүн морьтойгоо уралдаж түрүүллээ. Харин түүний араас ердөө 8 секундын дараа Макс Динамить орж ирсэн бол Критерион 3 дугаар байрт хурдлав.
Мишель Пэйнь морин тойруулгын спортын энэ төрөлд түрүүлсэн хамгийн анхны эмэгтэй тамирчин болж байгаа төдийгүй 6,2 сая долларын эзэн болсон юм. Энэхүү тэмцээн нь хамгийн өндөр шагналын сантай тэмцээнүүдийн тоонд ордог юм. Мишель Пэйнь 11 хүүхэдтэй айлын хамгийн отгон нь бөгөөд түүний аав нь морь сургагч багш юм байна.
Тэрээр 2004 онд мориноос унаснаас болж тархиндаа хүнд гэмтэл авч тэмцээнээ түр завсарлаад байсан хэдий ч удалгүй их спортдоо эргэн ирж, 2009 оны анхы тэмцээний ялалтаа авч өөрийн чансааг ахиулж байсан тамирчин юм.


















