Мэлхийн сарьс иддэг байжээ
Одоогийн Британчуудын өвөг дээдэс мэлхийн сарьс иддэг байжээ. Тэртээ 8000 жилийн өмнө өмнөд Английн оршин суугчид хоол хүнсэндээ мэлхийн сарьс хэрэглэдэг байсныг археологийн малтлагаар илрүүлжээ.
Мэдээллийн алба

Одоогийн британчуудын өвөг дээдэс мэлхийн сарьс иддэг байжээ.
Тэртээ найман мянган жилийн өмнө өмнөд Английн оршин суугчид хоол хүнсэндээ мэлхийн сарьс хэрэглэдэг байсныг археологийн малтлагаар илрүүлжээ.
Уилтшир гүнлигийн Эймсбери сууринд хийсэн малтлагаар олон тооны мэлхийн яс олдсон аж.
Энэ суурин нь домогт Стоунхенжийн ойролцоо байдаг.
Зөвхөн Францын гал тогоонд мэлхийгээр хоол хийдэггүй хөрш зэргэлдээ Британид ч мэлхий иддэг байжээ.
Эймсбери сууринд эрт дээр үед амьдарч байсан хүмүүсийн хоол хүнсний үлдэгдэл нь одоогийн Английн зарим хоолтой төстэй харагдсаныг эрдэмтэд баталжээ.


















