Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Мэндчилгээ

Нийт сонсогч, үзэгчиддээ болон МҮОНРТ-ийн хамт олон та бүхэндээ Тулгар Төрийн 2222 жил, Их Монгол Улсын 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний Их наадмын баярын мэнд дэвшүүлье.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мэндчилгээ
Мэндчилгээ. Зураг: МҮОНРТ

Нийт сонсогч, үзэгчиддээ болон МҮОНРТ-ийн хамт олон та бүхэндээ Тулгар Төрийн 2222 жил, Их Монгол Улсын 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний Их наадмын баярын мэнд дэвшүүлье.

Монголчууд бид наадмаараа билэгтэй сайхнаа хэлэлцэж, ёс уламжлалаа дээдэлж, түүх шашдираа хүндэтгэн, ололт амжилтаараа бахархан баярладаг сайхан уламжлалтай. МҮОНРТ нь өргөн олон түмэндээ эх орон, дэлхий дахинд болж буй үйл явдлын мэдээ, мэдээллийг шуурхай дамжуулж, сонсогч, үзэгчдийнхээ оюуны мэлмийг баясгах олон төрлийн нэвтрүүлэг хөтөлбөрийг бэлтгэн, түгээж ирлээ.

Монгол түмний дэлгэр цэнгүүн Үндэсний их баяр наадмаа айл хотол, ахан дүүсээрээ өргөн дэлгэр тэмдэглэж, уяа сойлго нь хагсран жигдэрсэн хүлгүүд нь хурдан, эр бярын бэлтгэл ханасан бөхчүүд нь хүчтэй, эрхий мэргэн харваачдын цэцлэн харвах сум нь мэргэн, цэнгэл жаргалаар сэтгэл тань бялхаж сайхан наадаарай.

ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ М.НАРАНБААТАР

Хуваалцах