Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Мэргэжлийн боксчдыг олимпийн наадамд оролцуулах эсэхийг хэлэлцэнэ

Олон Улсын Сонирхогчдын Боксын холбооноос мэргэжлийн боксчдыг олимпийн наадамд оролцохыг зөвшөөрөх болсон тухай мэдээлэл гарч байгаа. Тэгвэл Английн Манчестер хотноо өнөөдөр, маргааш хоёр өдөр болох хуралдаанаар үүнийг эцэслэн шийдэх юм.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мэргэжлийн боксчдыг олимпийн наадамд оролцуулах эсэхийг хэлэлцэнэ
Мэргэжлийн боксчдыг олимпийн наадамд оролцуулах эсэхийг хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

Олон Улсын Сонирхогчдын Боксын холбооноос мэргэжлийн боксчдыг олимпийн наадамд оролцохыг зөвшөөрөх болсон тухай мэдээлэл гарч байгаа. Тэгвэл Английн Манчестер хотноо өнөөдөр, маргааш хоёр өдөр болох хуралдаанаар үүнийг эцэслэн шийдэх юм.

Өмнө нь 2013 онд мэргэжлийн боксын рингэнд 15-аас цөөн тулаан хийсэн тамирчдыг олимпийн наадамд оролцох эрхтэй гэсэн заалт дүрэмд орсон аж. Үүнийг тус хуралдаанаар баталгаажуулах юм байна. Хэрвээ энэ заалтыг баталчихвал манай тамирчин, Олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт олимпид оролцох боломжтой болно. Н.Төгсцогт одоогоор цөөн хэдэн тулааныг мэргэжлийн боксын хүрээнд хийгээд байгаа.

Хуваалцах