Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Мэргэжлийн боксын оны шилдгээр Сергей Кавалевыг зарлалаа

Бүх дэлхийн боксын байгууллага /WBO/ 27 дахь жилдээ оны шилдгүүдээ тодрууллаа.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мэргэжлийн боксын оны шилдгээр Сергей Кавалевыг зарлалаа
Мэргэжлийн боксын оны шилдгээр Сергей Кавалевыг зарлалаа. Зураг: МҮОНРТ

Бүх дэлхийн боксын байгууллага /WBO/ 27 дахь жилдээ оны шилдгүүдээ тодрууллаа. Лас-Вегаст болсон энэхүү үйл ажиллагааны үеэр оны шилдэг боксчиноор ОХУ-ын Сергей Кавалев, промоутероор АНУ-ын Поб Арум, өсөх ирээдүйтэй боксчиноор Украйны Василий Ломаченко нарыг тодруулжээ.

Сергей Кавалев энэ онд хоёр тулаан хийж, ялаад байгаа бөгөөд дараагийн "зодоон"-оо энэ сарын найманд хийхээр төлөвлөөд байна. Харин оны шилдэг тулаанаар WBO-ийн хөнгөн жингийн аваргын төлөөх Теренс Кроуфорд, Юриоркис Гамбао нарын тоглолтыг нэрлэсэн байна. Энэ тоглолтод Кроуфорд өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авч мэргэжлийн боксын 24 дэх ялалтаа авсан юм.

Хуваалцах