Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Мэргэжлийн боксын тамирчин Патрик Дэй өнгөрсөн бямба гарагт нас баржээ

Боксчныг ивээн тэтгэдэг “ДиБелла” энтертайнментаас Патрик Дэй хүнд цохилтод орох үеэрээ бямба гарагийн шөнө тархиндаа бэртэл авсан тухай мэдээллэсэн юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мэргэжлийн боксын тамирчин Патрик Дэй өнгөрсөн бямба гарагт нас баржээ
Мэргэжлийн боксын тамирчин Патрик Дэй өнгөрсөн бямба гарагт нас баржээ. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн боксын тамирчин Патрик Дэй 27 насандаа мөнх бусыг үзүүлсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна. Тэрээр өнгөрсөн бямба гарагт Чарльз Конвеллтэй Чикагод хийсэн тулааны үеэр хүнд цохилт нокаутад оржээ.

Боксчныг ивээн тэтгэдэг “ДиБелла” энтертайнментаас Патрик Дэй хүнд цохилтод орох үеэрээ бямба гарагийн шөнө тархиндаа бэртэл авсан тухай мэдээллэсэн юм. Үүнээс хойш дөрөв хоногийн дараа буюу орон нутгийн цагаар өнгөрсөн лхагва гарагт нас баржээ.

Патрик Дэйг амьсгал хураахад гэр бүлийнхэн, ойр дотны найз нөхөд, боксын спортын баг тамирчид төдийгүй зөвлөх, дасгалжуулагч, анд нөхөр Жое Хиггинс цуг байжээ. Мөн ДиБеллагаас Патрикийн гэр бүл, түүний багийн нэрийн өмнөөс эмгэнэл илэрхийлэн залбирч, хайр энэрлээ харамгүй хайрласан бүхэнд талархал илэрхийлжээ.

Хуваалцах