Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Мэргэжлийн эмэгтэй гольфчдийн Аркансасын АШТ өндөрлөлөө

Мэргэжлийн гольфчдийн дунд 2007 оноос хойш Рожерс хотын Пиннэкл гольфийн талбайд зохион байгуулагдаж ирсэн Аркансасын АШТ өнгөрөгч амралтын өдрүүдэд болж өндөрлөсөн байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мэргэжлийн эмэгтэй гольфчдийн Аркансасын АШТ өндөрлөлөө
Мэргэжлийн эмэгтэй гольфчдийн Аркансасын АШТ өндөрлөлөө. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн гольфчдийн дунд 2007 оноос хойш Рожерс хотын Пиннэкл гольфийн талбайд зохион байгуулагдаж ирсэн Аркансасын АШТ өнгөрөгч амралтын өдрүүдэд болж өндөрлөсөн байна.

Тэмцээний сүүлийн тойргийг -14 оноотойгоор тэргүүлэн эхлүүлсэн Солонгос гольфчин Чой На Ён дөрөв дэх тойрогт боломжоо хамгаалснаар цомын эзэн боллоо. Энэ түрүү нь түүний LPGA-н цувралын ес дэх цом юм. Ялагч болсноор Чой На Ён 300 мянган ам.долларын эзэн болж, чансаагаа 300 оноогоор ахиулахаар болсон байна.

Тэмцээний чансааг тэргүүлсэн Солонгос гольфчин Пак Инбе хоёрдугаар тойргийн дараагаар тэмцээнийг орхисон бол Эмэгтэйчүүдийн PGA-ийн аварга шалгаруулах тэмцээний дараа дэлхийн тэргүүн гольфчин хэргэмээ алдсан Шинэ Зеландын Лидия Ко зургаадугаар байраар тэмцээнээ дуусгажээ.

Сүүлийн тойрогт Лидия Ко 63 цохилтоос -8 оноог авсан ч, тэмцээнийг -11 оноотойгоор дуусгалаа. Тэгвэл энэ улиралд Манулайф Классик тэмцээнд түрүүлээд байсан Норвегийн Сузанн Петтерсен сүүлийн тойрогт 69 цохилтоос -3 оноог авч, нийт -7 оноотой болж, 22-р байраар тэмцээнээ дуусгасан байна.

Өнгөрсөн сард Шопрайт Классик тэмцээнд түрүүлсэн Шведийн Анна Нордквист гуравдугаар байрт оржээ.

Хуваалцах