Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Мэргэжлийн сүмогийн 68, 70 дахь их аваргууд үндэсний бөхөөр барилдлаа

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж, гавьяат тамирчин 70 дахь их аварга Д.Бямбадорж нар Орхон голын эрэг дээр үндэсний бөх барилджээ. энэхүү барилдаанаа гар утсаар бичлэг хийлгэж, фейсбүүк хуудастаа байршуулсан байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мэргэжлийн сүмогийн 68, 70 дахь их аваргууд үндэсний бөхөөр барилдлаа
Мэргэжлийн сүмогийн 68, 70 дахь их аваргууд үндэсний бөхөөр барилдлаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж, гавьяат тамирчин 70 дахь их аварга Д.Бямбадорж нар Орхон голын эрэг дээр үндэсний бөх барилджээ. энэхүү барилдаанаа гар утсаар бичлэг хийлгэж, фейсбүүк хуудастаа байршуулсан байна.

Энэ нь гадаад, дотоодынхны сонирхлыг ихэд татсан бололтой олон сэтгэгдлүүдийг цуглуулжээ. Тэдний барилдааны ялалт Д.Дагвадоржийнхоор өндөрлөсөн бөгөөд тэрээр Д.Бямбадоржийг зүүн талдаа хөмрөх мэхээр давав. Тайлбартаа Д.Дагвадорж “Миний байж байгаа байдал, гэдэс гүзээ ичмээр” хэмээн хошигножээ. Тэрбээр хэдийгээр байнгын бэлтгэл хийхгүй байгаа ч ид барилдаж буй Д.Бямбадорж аваргыг давсан нь барилдааны төрөлхийн авьяас, бяр, мэдрэмж ихтэйгийн шинж хэмээх сэтгэгдлүүд түлхүү бичсэн байв.

Хуваалцах