Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Мэргэжлийн сүмогийн энэ оны сүүлийн башё эхэллээ

Эхний өдрийн барилдаанд гурван монгол аварга, дөрвөн озеки барилдаж том цолтнуудын ирц бүрджээ. Өнгөрсөн сарын барилдаанд гэмтлийн улмаас барилдаагүй 69, 70 дахь аваргууд эхний өдөр өрсөлдөгчөө давлаа.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мэргэжлийн сүмогийн энэ оны сүүлийн башё эхэллээ
Мэргэжлийн сүмогийн энэ оны сүүлийн башё эхэллээ. Зураг: МҮОНРТ

Японы мэргэжлийн сүмогийн энэ оны сүүлийн башё буюу арваннэгдүгээр Кюүшюү башё эхэллээ. Эхний өдрийн барилдаанд гурван монгол аварга, дөрвөн озеки барилдаж том цолтнуудын ирц бүрджээ. Өнгөрсөн сарын барилдаанд гэмтлийн улмаас барилдаагүй 69, 70 дахь аваргууд эхний өдөр өрсөлдөгчөө давлаа. Харин анх удаа башёгийн тэргүүн бөх болсон 71 дэх ёкозүна Какүрюү М.Ананд комосүби Ёшиказетэй барилдаж унав.

Энэ өдрийн бас нэгэн гол барилдаан Тэрүнофүжи, Ичиножёо нарын дунд болж, залуу арслан хүчтэй өрсөлдөгчөө барьцыг нь тавиулж эхний ялалтаа байгууллаа. Өнөөдөр их аварга Хакүхо нутгийн бөх Ичиножёо А.Ичинноровтой, Харүмафүжи Маэгаширагийн нэгээс эрэмбэлэгдсэн Оосүнарашитэй, Какүрюү Аояамитай тус тус барилдана. Тэрүнофүжи өнөөдөр Точиозантай хүч үзнэ.

Хуваалцах