Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Мэргэжлийн сумогийн энэ сарын банцүкэ гарлаа

Нагоя башёд манай хоёр бөх зодог тайлснаар мэргэжлийн сумо дахь монголчуудын тоо 26 болон буураад байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мэргэжлийн сумогийн энэ сарын банцүкэ гарлаа
Мэргэжлийн сумогийн энэ сарын банцүкэ гарлаа. Зураг: МҮОНРТ

Японы мэргэжлийн сумогийн холбооноос энэ сарын 14-нд Токио хотноо эхлэх намрын тэмцээний банцүкэг зарлалаа. Нагоя башёд манай хоёр бөх зодог тайлснаар мэргэжлийн сумо дахь монголчуудын тоо 26 болон буураад байна. Тодруулбал, Макүшитагийн Ониараши Ө.Өлзийжаргал, санданмэд барилдсан Тайга хэмээх С.Шаравнямбуу нар зодог тайлсан байна. Харин шинэ банцүкэгээр Ичиножёо А.Ичинноров дээд зиндаанд дэвшин барилдах аж.

Хуваалцах