Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Мэргэжлийн теннисчдийн нээлттэй тэмцээн Доха хотод үргэлжилж байна

Мэргэжлийн теннисчдийн "Qatar Exxonmobile Open" олон улсын нээлттэй тэмцээн Катарын Доха хотод үргэлжилж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мэргэжлийн теннисчдийн нээлттэй тэмцээн Доха хотод үргэлжилж байна
Мэргэжлийн теннисчдийн нээлттэй тэмцээн Доха хотод үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн теннисчдийн "Qatar Exxonmobile Open" олон улсын нээлттэй тэмцээн Катарын Доха хотод үргэлжилж байна. Энэ тэмцээнд Испанийн нэрт теннисчин Рафаэль Надаль эхний тойргоос хасагдлаа. Дэлхийн чансааны аман хүзүүнд эрэмблэгдсэн Надаль чансааны №127-д бичигддэг Германы залуу тоглогч Михаэль Беррерт 1:6, 6:3, 6:4-өөр хожигджээ.

Энэ жил аваргаа хамгаалахаар тоглосон дэлхийн чансааг тэргүүлэгч асан энэ оны №2-т бичигдэж буй тэрээр ийнхүү оны анхны тэмцээнээ эхний тойргоос өндөрлүүллээ. "Qatar Exxonmobile Open" олон улсын нээлттэй тэмцээн нийт 1.1 сая ам.долларын шагналын сантай юм. Тэмцээн энэ сарын 11-нд өндөрлөнө.

Хуваалцах