Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж, туршлага хуримтлуулав

ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газар, Гал түймэртэй тэмцэх газраас Хойд бүсийн Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч, салааны захирагчийн туслах нарын сургалтыг энэ сарын 01-03-ны өдрүүдэд Төв аймагт зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж, туршлага хуримтлуулав
Мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж, туршлага хуримтлуулав. Зураг: МҮОНРТ

ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газар, Гал түймэртэй тэмцэх газраас Хойд бүсийн Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч, салааны захирагчийн туслах нарын сургалтыг энэ сарын 01-03-ны өдрүүдэд Төв аймагт зохион байгууллаа.Сургалтад Архангай, Булган, Дархан-Уул, Төв, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын нийт 70 гаруй алба хаагч хамрагдсан юм.Онол, дадлага хосолсон тус сургалтаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар хууль, эрхзүйн мэдлэгээ бататгаж, гал түймэр унтраах ажиллагаанд нисгэгчгүй нисэх төхөөрөмж болон амьсгалын бие даасан төхөөрөмж ашиглах дадлага, туршлага хуримтлуулж, ур чадвараа дээшлүүллээ.

Хуваалцах