Месси Афганистан хүүд өөрийн гарын үсэгтэй футболк илгээжээ
Өнгөрсөн сард ВВС агентлаг өөрсдийн цахим хуудсандаа “Мессигийн хамгийн том фэн” нэртэйгээр нэгэн хүүгийн зургийг нийтэлсэн нь олны анхаарлыг татсан.
Мэдээллийн алба

Өнгөрсөн сард ВВС агентлаг өөрсдийн цахим хуудсандаа “Мессигийн хамгийн том фэн” нэртэйгээр нэгэн хүүгийн зургийг нийтэлсэн нь олны анхаарлыг татсан. Үүний дараа Барселонагийн хөлбөмбөгийн од Лионель Месси өөрийн твиттер хуудсаараа дамжуулан олон нийтийн сүлжээнд шуугиан тариад буй хамгийн бяцхан шүтэн бишрэгч, Афганистан хүүг хайж байгаагаа илэрхийлсэн. Харин Месси бяцхан хүүг олж өөрийн гарын үсэгтэй футболкийг илгээжээ.
Таван настай Муртаза Ахмади түүний бэлгийг авсныхаа дараа “Би Мессид хайртай. Надад футболк нь үнэхээр их таалагдаж байна” хэмээсэн байна.



.png)



















