Месси "Аваргуудын лиг"-ийг 77 гоолтой тэргүүлж байна
Мөнхий өрсөлдөгчид болох Месси, Роналдо нар өнөө цагт ч "Аваргуудын лиг"-ийн энэ улиралд оруулж байгаа гоолоороо өрсөлдөж байгаа.
Мэдээллийн алба

Мөнхий өрсөлдөгчид болох Месси, Роналдо нар өнөө цагт ч "Аваргуудын лиг"-ийн энэ улиралд оруулж байгаа гоолоороо өрсөлдөж байгаа. Өчигдөр шөнө болсон “Ювентус”-ын талбайд “Реал Мадрид” зочлоход Роналдо гоол оруулж, "Аваргуудын лиг"-т 76 дахь гоолоо хийсэн. Ингэснээр Мессигээс нэг гоолоор илүү болоод байсан.
Тэгвэл өнгөрсөн шөнө Испанийн алдарт “Барселона” клуб талбай дээрээ Германы “Байерн Мюнхэн” клубыг хүлээн авч, 3:0-ээр буулгаж авсан. Энэ тоглолтод Месси 77, 80 дахь минутад хоёрыг оруулснаар "Аваргуудын лиг"-т одоогоор 77 гоолтой боллоо.


















