Месси допингийн шинжилгээнд итгэл төгс байна
Испанийн "Барселено" клубын Аргентин довтлогч Лионель Месси Аваргуудын лигийн хүрээнд Францын "ПСЖ" клубтэй хийх тоглолтын өмнө Испанийн Спортын эрүүл мэнд хамгааллын агентлагаас явуулсан допингийн шинжилгээнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийллээ.
Мэдээллийн алба

Тэд Лионель Мессигээс гадна түүний багийн хамтрагчид болох Андрес Иньеста, Иван Ракитич, Хорди Алба, Клаудио Браво зэрэг тоглогчдоос шинжилгээ авсан ч зөвхөн Мессигээс нарийвчилсан шинжилгээ авчээ.
Харин тэрбээр өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан "Допингийн шинжилгээ. Сонгогдсон таван тоглогчоос би л ганцаараа нарийвчилсан шинжилгээ өглөө. Сонин биш гэж үү" хэмээн өөрийн байр суурийг илэрхийллээ. Түүний хувьд сүүлд оролцсон дөрвөн тэмцээнийхээ гуравт нь хеттрик хийсэн бөгөөд Аваргуудын лигт хэсгийн таван тоглолтод оролцож, долоон гоол хийгээд байгаа билээ.