Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Месси Ла лигт 22 "хэт-рик" хийгээд байна

Лионель Месси Депортивогийн талбайд "хэт-трик" хийж багтаа ялалт авчирлаа. Ингэснээр "Барселона" клуб 44 оноотой болж, хүснэгтийн хоёрдугаар байраа хадгаллаа.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Месси Ла лигт 22 "хэт-рик" хийгээд байна
Месси Ла лигт 22 "хэт-рик" хийгээд байна. Зураг: МҮОНРТ

Лионель Месси Депортивогийн талбайд "хэт-трик" хийж багтаа ялалт авчирлаа. Ингэснээр "Барселона" клуб 44 оноотой болж, хүснэгтийн хоёрдугаар байраа хадгаллаа.

Ла лиг дэх карьерийнхаа 22 дахь "хэт-трик"-ээ хийсэн Лионель Мессигийн талаар "Барселона"-гийн дасгалжуулагч Луйс Энрике "Месси улирлын турш л маш өндөр түвшинд тоглож байгаа. Түүний шилдэг форм хэзээ ч буураагүй. Бид айлын талбайд үргэлж чанга хамгаалалттай тоглож байгаа. Бид довтолгоондоо төдийгүй хамгаалалтандаа ч үр ашигтай байх шаардлагатай. Гэхдээ энэ хоёр хэсэгт сайжруулах зүйлс байсаар л байна. Ялалтууд л илүү сайжрахад туслана" гэсэн байна.

Лионель Мессигийн хувьд 19 гоолтойгоор Ла лигийн мэргэн буучдын жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байгаа юм.

Хуваалцах