Месси магтаал сайшаалд "бөмбөгдүүлж" байна
Барселона талбайдаа Еспаниолийг хүлээн авч 5-1-ээр бут ниргэлээ. Ингэснээр тэд 34 оноотой болж хүснэгтийн 2-р байраа баталгаажууллаа. Харин энэ тоглолтод Лео гурван гоол хийж, Месси магтаал сайшаалд "бөмбөгдүүлж" байна.
Мэдээллийн алба

Барсагийн хамгаалан тоглогч Пике : "Мессиг тодорхойлох үг алга даа. Тэр үнэхээр их зүйлийг хийж байгаа. Дахиад хэлье. Мессигийн бидний төлөө хийсэн бүхнийг тодорхойлох үгс алга" гэсэн бол сүүлийн дөрвөн тоглолтынхоо гуравт нь хэт-трик хийгээд байгаа Мессигийн талаар Барсагийн дасгалжуулагч Энрике : "Өнөөдөр Лео гоолууд дээрээ зөвхөн сайн байгаагүй. Тэр боломжууд гаргаж байсан. Талбайн бүх хэсэгт л Лео огцом сайжирсан. Улирлын эхнээс л бид үүнийг харлаа шүү дээ" гэсэн байна.
Леонель Мессигийн хувьд өнгөрсөн шөнө хэт-трик хийснээр Барселона дахь карьерийнхаа 402 дахь гоолд хүрсэн юм.