Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Месси Рио-гийн олимпод оролцохгүй

Олимпийн наадмын хөлбөмбөгийн тэмцээнд 23 хүртэлх насныхнаас бүрдсэн шигшээ баг оролцдог ба түүнээс дээш насны гурван хөлбөмбөгчийг тоглуулах эрхийг тухайн улсын хөлбөмбөгийн холбоонд өгдөг билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Месси Рио-гийн олимпод оролцохгүй
Месси Рио-гийн олимпод оролцохгүй. Зураг: МҮОНРТ

Олимпийн наадмын хөлбөмбөгийн тэмцээнд 23 хүртэлх насныхнаас бүрдсэн шигшээ баг оролцдог ба түүнээс дээш насны гурван хөлбөмбөгчийг тоглуулах эрхийг тухайн улсын хөлбөмбөгийн холбоонд өгдөг билээ. Тэгвэл Рио-гийн олимпод оролцох Аргентиний шигшээ багийн бүрэлдэхүүнд "Барселона"-гийн од Лионель Месси оролцохгүй нь. Аргентинчууд энэ удаагийн багтаа хаалгач Жеронимо Рулли, хамгаалагч Фунес Мори, Мусаккио нарыг сонгосон бололтой.

Аргентинчууд Афин, Бээжингийн олимпод түрүүлэхдээ 2004 онд Роберто Айяла, Габриэль Хайнце, Кили Гонсалес, 2008 онд Хуан Рикельме, Хавьер Машерано, Николас Пареха нарын туслалцааг авч байжээ.

Хуваалцах