Месси, Роналду нартай хэн ч эн зэрэгцэж чадахгүй
Месси, Роналду хоёртой хэн ч эн зэрэгцэж чадахгүй хэмээн "Байерн Мюнхен" клубын хуучин довтлогч, 1991 оны "Алтан бөмбөг"-ийн эзэн Жен Пиэре Пабин хэлсэн байна.
Мэдээллийн алба

Месси, Роналду хоёртой хэн ч эн зэрэгцэж чадахгүй хэмээн "Байерн Мюнхен" клубын хуучин довтлогч, 1991 оны "Алтан бөмбөг"-ийн эзэн Жен Пиэре Пабин хэлсэн байна.
"Тэд бол ер бусын тоглогчид. Тэд довтлогчдын талаарх төсөөллийг эвдсэн. Барселона клуб Ла Лигт сайн байгаа шигээ Аваргуудын лигт ч бас сайн тоглож ПСЖ-ийн эсрэг тоглолтод ялж аварга болж чадна" хэмээн 51 настай, Францын экс довтлогч бодож байгаа аж.
Пабин "Барса Аваргуудын лиг, Ла Лигт ч түрүүлж чадна гэж бодож байна. Тэдэнд гурван "алтан" довтлогч бий. Луйс Саурез ПСЖ-ийн эсрэг үнэхээр галзуу тоглосон. Тэр эхний тоглолтонд багтаа маш сайн тусалж, эхний 20 минутанд л тоглолтыг шийдвэрлэсэн. Месси бол гайхалтай тоглогч, хэрэв тэр тоглохыг хүсэхгүй бол тоглолтын турш алхдаг, харин тэр өөрийгөө идэвхжүүлж чадвал нисдэг" гэжээ.
Мөн үргэлжлүүлэн "Риал"-ын талаар "Мадрид үнэндээ өнгөрсөн улиралд байсан шигээ сайн байж чадахгүй байна. Тэдэнд агуу тоглогчид байгаа, ер бусын сайн тоглогчид ч байгаа, гэхдээ тэд "Барса"-г хожиход хэцүү харагдаж байна" гэсэн байна.


















