Месси шагналаас татгалзжээ
Чилид эхлээд буй Өмнөд Америкийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн эхний тоглолтод Аргентиний шигшээ Парагвайтай тоглохдоо 2:0-ээр давамгайлж явсан ч хоёр гоол алдаж, улмаар тэнцсэн.
Мэдээллийн алба

Чилид эхлээд буй Өмнөд Америкийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн эхний тоглолтод Аргентиний шигшээ Парагвайтай тоглохдоо 2:0-ээр давамгайлж явсан ч хоёр гоол алдаж, улмаар тэнцсэн. Энэхүү тоглолтын шилдгээр Лионель Мессиг нэрлэж, шагналыг гардуулах гэсэн ч алдарт хөлбөмбөгч шагналыг авахаас татгалзсан тухай Чилийн хэвлэлүүд мэдээлжээ.
Түүний шилдэг хөлбөмбөгчний шагналаас татгалзсан шалтгаан нь хожиж яваад тэнцсэндээ сэтгэл нь гонсойсон тул ийм үйлдэл хийсэн гэнэ. Тиймээс тоглолтын шилдгийн шагналыг Парагвайн Нельсон Вальдест олгохоор болжээ. Шагналаас татгалзсаных нь төлөө Мессид ямар нэгэн торгууль, шийтгэл ногдуулахгүй аж.


















