Месси тивийнхээ бүх шигшээ багийн хаалгыг мялаав
Энэ тоглолтод сэлгээгээр гарч тоглосон Лионель Месси дубль хийсэн юм. Ингэснээр Месси Өмнөд Америк тивийн хөлбөмбөгийн холбоо "CONMEBOL"-ын гишүүн бусад 9 шигшээ багийн хаалганд гоол оруулсан 4 дэх тоглогч боллоо.
Мэдээллийн алба

Аргентины шигшээ баг Боливын эсрэг нөхөрсөг тоглолтод 7:0-ийн харьцаатай ялалт байгууллаа. Энэ тоглолтод сэлгээгээр гарч тоглосон Лионель Месси дубль хийсэн юм. Ингэснээр Месси Өмнөд Америк тивийн хөлбөмбөгийн холбоо "CONMEBOL"-ын гишүүн бусад 9 шигшээ багийн хаалганд гоол оруулсан 4 дэх тоглогч боллоо. Өмнө нь ийм амжилтыг Бразилийн Зико, Колумбийн Арнольдо Игуаран, Эквадорын Агустин Дельгадо нар л үзүүлж байжээ.


















