Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Мессигийн төлөө 200 сая фунт стерлинг бэлдэж байна

Испанийн Ла лигийн "Барселона" клубын супер од Лионель Месси ойрын өдрүүдэд хэвлэлүүдийн хамгийн гол бай болоод байгаа билээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мессигийн төлөө 200 сая фунт стерлинг бэлдэж байна
Мессигийн төлөө 200 сая фунт стерлинг бэлдэж байна. Зураг: МҮОНРТ

Испанийн Ла лигийн "Барселона" клубын супер од Лионель Месси ойрын өдрүүдэд хэвлэлүүдийн хамгийн гол бай болоод байгаа билээ. Түүний хувьд багийн ерөнхий дасгалжуулагч Луис Энрикетэй таарамжгүй харилцаатай байгаа гэх мэдээлэл байна. Тиймээс түүнийг багаас явуул, аль эсвэл Месси өөрөө багаа солино гэх зэрэг мэдээллүүд явж байгаа бөгөөд "Барса"-гийн одоогийн нөхцөл байдал ч нэлээд адармаатай байгаа нь түүнийг багаас явах шалтгаан болж болох юм.

Мөн саяхан явагдсан Ла лигийн 17 дугаар тойрогт "Реал Сосьедад" клубт хожигдсон тоглолтын дараа Месси "Челси"-гийн тоглогчид болох Фабрегас, Филлипе Луйс, Тибо Куртуа нарыг өөрийн "инстаграм" хуудсандаа бүртгэсэн нь түүнийг багаа солино гэх яриаг улам дэвэргэсэн юм. Харин уг асуудалтай холбоотойгоор "Челси" клуб түүнд энэ өвлийн солилцоо, наймааны цонхоор санал тавихаар бэлдэж байгаа гэнэ. "Цэнхэрүүд" түүний төлөө 200 сая фунт стерлинг төлөхөд бэлэн байгаа бөгөөд түүнд нэлээд өндөр цалинг амлах болзолтой аж.

Хуваалцах