“MFC-3” олон улсын тэмцээн ирэх гуравдугаар сарын 7-нд болно
Манай улсаас Д.Батсүмбэрэл, “Ангууч” хочит Б.Баттөр, Б.Бүрэнзориг, Т.Ариунболд, А.Гантүлхүүр нар тулалдана.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор болох холимог тулааны MFC холбооноос зохион байгуулах “MFC-3” олон улсын тэмцээн ирэх гуравдугаар сарын 7-нд болно.
“Аса” циркт болох тус тэмцээн энэ сарын 1-нд болох байсан ч корона вирусийн улмаас ийнхүү хойшлуулаад байгаа юм.
“MFC-3” тулаанд Монгол, АНУ, Япон, Буриад, Тува Улсын тамирчид өрсөлдөнө.
Манай улсаас Д.Батсүмбэрэл, “Ангууч” хочит Б.Баттөр, Б.Бүрэнзориг, Т.Ариунболд, А.Гантүлхүүр нар тулалдана.
“MFC-3” тэмцээний оргил тулаанд БНСУ-ын “Road FC” холбооны тамирчин М.Нандин-Эрдэнэ, “Драгон хаус” холбооны аварга Н.Отгонбаатар нар өрсөлдөх юм. Тэд өнгөрсөн жил аваргын төлөө тулалдахад М.Нандин-Эрдэнэ ялж байсан билээ.


















