Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Миами Хит" дараалан хожигдов

NBA-ийн 2014-2015 оны шинэ улирлын зарим тоглолтын мэдээллээс хүргэж байна. Өчигдөр 12 тоглолт болсноос Миами Хит баг Шарлот Бобкетсийн талбайд зочлон тоглолоо.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Миами Хит" дараалан хожигдов
"Миами Хит" дараалан хожигдов. Зураг: МҮОНРТ

NBA-ийн 2014-2015 оны шинэ улирлын зарим тоглолтын мэдээллээс хүргэж байна. Өчигдөр 12 тоглолт болсноос Миами Хит баг Шарлот Бобкетсийн талбайд зочлон тоглолоо.

Тоглолтын эхний хагаст 44-46 харьцаагаар Бобкетс тэргүүлсэн бол гуравдугаар үед талбайн эзэд өрсөлдөгчөөсөө найман оноогоор илүүрхэж 62-72 болгож чадсан. Гэвч дөрөвдүгээр үед Хит дөрөв болгож ойртуулсан ч 89-96 харьцаагаар хожигдлоо. Тус тоглолтод Ол Жейфэрсон энэ улирлын хамгийн их оноо буюу 28 оноо, самбараас 10 бөмбөг авсан бол Кемба Уалкэр 18 оноог авч тусалжээ. Харин эсрэг багаас Дуэйн Уэйд 25 оноо, Крис Бош 23 оноог авч багаа тэргүүлжээ.

Миами Хит эхний гурван тоглолтодоо дарааллан ялж Дорнод бүсийг тэргүүлж байсан бол сүүлийн хоёр тоглолтодоо ялагдснаар бүсдээ дөрөвдүгээр байрт бичигдсэн бол Шарлот Бобкетс хоёр хожил, гурван хожигдолтойгоор Дорнод бүсийн долоодугаарт бичигдэж байна. Мөн тэд энэ тоглолтын өмнө Хьюстон Рокетс багт хожигдсон юм.

Тоглолтын тоймыг хүлээн авч үзнэ үү

Хуваалцах