"Миами Хит" хариугаа авлаа
NBA-гийн 2014-2015 оны улирлын өмнөх шатны онцлох тоглолтуудын мэдээллээс хүргэж байна. Өнгөрсөн жилийн түрүү, үзүүрүүд болох "Сан Антонио Спөрс" болон "Миами Хит" багууд туллаа.
Мэдээллийн алба

NBA-гийн 2014-2015 оны улирлын өмнөх шатны онцлох тоглолтуудын мэдээллээс хүргэж байна. Өнгөрсөн жилийн түрүү, үзүүрүүд болох "Сан Антонио Спөрс" болон "Миами Хит" багууд туллаа. Тоглолтод эхний үеэс л сонирхолтой болж үндсэн цаг дуусахад Белинели холын зайнаас оруулж 100-100 харьцаатай болгож тэнцүүлж нэмэлт цаг сунгасан юм. Харин нэмэлт цагт Напир гайхалтай тоглолт үзүүлж ганцаараа зургаан оноог авч баг нь 111-108 харьцаагаар ялалт байгуулав. Ингэснээр улирлын өмнөх тоглолтод хоёр хожил, дөрвөн хожигдолтой боллоо. Харин "Спөрс" нэг хожил, гурван хожигдолтой байна.
Тус тоглолтод Напир 25 оноог авч багаа тэргүүлсэн бол багийн гол тоглогч болох Дуэйн Вэйд, Крис Бош нар тоглоогүй байна. Харин эсрэг багаас Белинели 18 оноог авч багаа тэргүүлжээ.


















