Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Миами Хит" улирлын эхний ялагдлаа хүлээлээ

NBA-гийн 2014-2015 оны улирлын зарим тоглолтын мэдээллээс хүргэж байна. Өчигдөр болсон найман тоглолтын нэг нь Дорнод бүсэд ганц ч хожигдолгүй байсан "Миами Хит" өөрийн цэнгэлдэх болох Американ Эйрланс Аринад Хьюстон Рокетс багийг хүлээн авч тоглолоо.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Миами Хит" улирлын эхний ялагдлаа хүлээлээ
"Миами Хит" улирлын эхний ялагдлаа хүлээлээ. Зураг: МҮОНРТ

NBA-гийн 2014-2015 оны улирлын зарим тоглолтын мэдээллээс хүргэж байна. Өчигдөр болсон найман тоглолтын нэг нь Дорнод бүсэд ганц ч хожигдолгүй байсан "Миами Хит" өөрийн цэнгэлдэх болох Американ Эйрланс Аринад Хьюстон Рокетс багийг хүлээн авч тоглолоо.

Тоглолтын эхний үе хагас бөмбөгийн зөрүүгээр буюу /30:31/-ээр талбайн эзэд тэргүүлсэн бол "Хитчүүд" үлдсэн гурван үед сул байж "Рокетс"-д ялагдлаа. "Миами Хит" ялагдсанаар улирлын эхний ялагдлаа хүлээж байна. Тус тоглолтод Дуайт Ховард 26 оноо, самбараас 10 бөмбөг авч, Жеймс Харден 25 оноо, самбараас есөн бөмбөг авч, 10 оновчтой дамжуулалт, хоёр хаалтыг гүйцэтгэжээ.

Харин эсрэг багаас Крис Бош 21 оноо, самбараас найман бөмбөг авч, Дуэйн Уэйд 19 оноог тус тус авч багаа тэргүүлсэн байна. Хоёр багийн тоглолтыг хүргэж байна.


Хуваалцах