МИАТ-ын хөлөг онгоц Германы хөлбөмбөгийн багийн логог байрлуулна
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Германы Бундеслигийн шилдэг клубуудын нэг "Борусси Дортмунд"-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Мэдээллийн алба

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Германы Бундеслигийн шилдэг клубуудын нэг "Борусси Дортмунд"-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Ингэснээр МИАТ ТӨХК Борусси Дортмундын логог ашиглах бүрэн эрхтэй болж байгаа юм. Мөн Европын хөлбөмбөгийн клуб монгол компанитай хамтран ажиллаж буй анхны тохиолдол энэ болж байна.
Тус гэрээ нь гурван жилийн хугацаатай бөгөөд энэ оны долоодугаар сараас эхлэн хэрэгжих аж. Борусси Дортмундын борлуулалт, маркетинг, бизнесийн хөгжлийн захирал Карстен “Бид үргэлж олон улсын хамтрагчтай болж байгаадаа баяртай байна. Монгол компанитай хамтарч байгаа нь түүхэн үйл явдал болсноос гадна цаашид зах зээлээ тэлэх боломжтой боллоо” гэв.


















