Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Милан" клуб дасгалжуулагчийн эрэлд гарлаа

Италийн “Милан” клуб дасгалжуулагч Филиппо Инзагиг багаасаа явуулж байгаатай холбоотойгоор шинэ дасгалжуулагч хайж байгаа. Хамгийн сүүлд Карло Анчелоттиг “Реал”-аас явахад нь санал тавьсан ч татгалзсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Милан" клуб дасгалжуулагчийн эрэлд гарлаа
"Милан" клуб дасгалжуулагчийн эрэлд гарлаа. Зураг: МҮОНРТ

Италийн “Милан” клуб дасгалжуулагч Филиппо Инзагиг багаасаа явуулж байгаатай холбоотойгоор шинэ дасгалжуулагч хайж байгаа. Хамгийн сүүлд Карло Анчелоттиг “Реал”-аас явахад нь санал тавьсан ч татгалзсан байна.

Ингэснээр тэд одоо дөрвөн дасгалжуулагчийг тоочиглоод байгаа. Тэдний сонирхлын жагсаалтын тэргүүнд “Сампдория” клубын дасгалжуулагч асан Синиша Михайлович бичигдэж байгаа аж. Мөн “Милан” Винченцо Монтеллыг бас сонирхож байгаа юм байна. Тэрбээр энэ долоо хоногт “Фиорентина”-тай асуудлаа шийдэх аж.

Түүнээс гадна “Парма” клубын дасгалжуулагч Роберто Донадони болон “Милан”-ы залуучуудын багийн дасгалжуулагч Кристиана Брокки нарын нэр ч яригдаж байна.

Хуваалцах