Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Мини Шатар 2014" тэмцээний аваргууд тодорлоо

"Мини Шатар 2014" өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Мини Шатар 2014" тэмцээний аваргууд тодорлоо
"Мини Шатар 2014" тэмцээний аваргууд тодорлоо. Зураг: МҮОНРТ

"Мини Шатар 2014" өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд хот хөдөөгийн нийт 300-аад өсвөрийн шатарчин зургаан насны ангиллаар өрсөлдсөнөөс багийн дүнгээр Ц.Батболд дасгалжуулагчтай Багануурын баг тамирчид нэгдүгээр байр эзэлсэн бол н.Маргад-Эрдэнэ дасгалжуулагчтай Дархан хотын Оюуны Ундраа сургуулийн баг, О.Мягмардорж дасгалжуулагчтай МХО-ны баг тамирчид удаалжээ.

Зургаа хүртэлх насны хөвгүүдийн ангилалд А.Очир-Эрдэнэ /Багануур/ охидын ангилалд Б.Энхлэн /Багануур/, найм хүртэлх насны хөвгүүдийн ангилалд Л.Дөлгөөн /Оюуны Ирээдүй/ охидын ангилалд Л.Баясгалан /Оюуны Ирээдүй/, 10 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд М.Бат /МХО/, охидын ангилалд Э.Удвал /13-р сургууль/ нар тэргүүн байрт шалгарсан байна.

Түлхүүр үг:шатар
Хуваалцах