"Миний ах атаман" УСК ирэх сард нээлтээ хийнэ
"Миний ах атаман" киноны зохиолыг УДЭТ-ын жүжигчин Б.Тамир, Р.Эрхэмбүрэн нар бичиж найруулсан байна. Харин ерөнхий зураглаачаар Ц.Амартүвшин ажиллажээ.
Мэдээллийн алба

“Fantastic production”-ы дэлгэцийн шинэ уран бүтээл "Миний ах атаман" УСК үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ. Киноны нээлт ирэх сарын 12-нд болно.
"Миний ах атаман" киноны зохиолыг УДЭТ-ын жүжигчин Б.Тамир, Р.Эрхэмбүрэн нар бичиж найруулсан байна. Харин ерөнхий зураглаачаар Ц.Амартүвшин ажиллажээ.
Киноны гол дүр жүжигчин М.Баярбат, Ж.Алтаншагай, Э.Алдар, Б.Барслхагва, Б.Батболд, М.Наранмөнх, СТА М.Хулан, Ц.Төмөрхуяаг, С.Ариунбямба, А.Алтантөр МУГЖ Ц.Төмөрбаатар, Ж.Оюундарь нар тоглож Андра загварын агентлаг, СУИС-ийн оюутнууд оролцон тогложээ.


















