Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Миний бяцхан тайз” хүүхдийн хөгжмийн уралдаанд оролцохыг урьж байна

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз ТОТАЛ МЮЗИК ХХК-тай хамтран үзэгч, сонсогч хүүхдүүдийн дунд хөгжмийн уралдааныг зарлаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
“Миний бяцхан тайз” хүүхдийн хөгжмийн уралдаанд оролцохыг урьж байна
“Миний бяцхан тайз” хүүхдийн хөгжмийн уралдаанд оролцохыг урьж байна. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз ТОТАЛ МЮЗИК ХХК-тай хамтран үзэгч, сонсогч хүүхдүүдийн дунд хөгжмийн уралдааныг зарлаж байна.Зорилго:Короновирусний цар тахал дэлхий дахинд дэгдэж, хөл хорио тогтоосон энэ цаг үед гэртээ байгаа хүүхдүүдийн чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх, авьяас билгээ хөгжүүлэх, аливаад бүтээлчээр хандах чадварыг дэмжих зорилготой.Уралдааны хугацаа:Уралдаанд зориулан тоглосон бүх төрлийн хөгжмийн бүтээлийг 2 минутын хугацаанд багтааж зөвхөн гэртээ гар утсаараа дүрс бичлэг хийн 2020 оны 05 дугаар сарын 05-наас 5-р сарын 25-ны өдрийн 16:00 цаг mymusic@mnb.mn цахим хаягаар хүлээн авна. Уралдааны шалгаруулалт болсны дараа байр эзэлсэн бүтээлүүдийг МҮОНРТ-ээр үзэгчдэд хүргэнэ.Хамрах хүрээ, сэдэв:Уралдаанд зориулсан бүтээл нь “МИНИЙ БЯЦХАН ТАЙЗ” нэрийн дор үндэсний болон сонгодог хөгжмөөр тоглож өрсөлдөнө. Уралдааны шалгаруулалтын ангилал нь мэргэжлийн сургуулийн, хөгжим сонирхогч хүүхдийн гэсэн 2 ерөнхий ангилалтай байна.-------------------------------------------------------------------------------------Сонирхогчийн ангилал:• 5-11 нас• 12-16 насЭнэ ангилалд оролцох хүүхдүүд өөрийн тоглодог хөгжмийн бүтээлийг дэвсгэр хөгжимтэй тоглож болно.Мэргэжлийн ангилал:• 5-11 нас• 12-16 насЭнэ ангилалд мэргэжлийн сургуулийн сурагчид оролцох бөгөөд дэвсгэр хөгжимгүй тоглоно.
-------------------------------------------------------------------------------------ШАГНАЛЫН САНМЭРГЭЖЛИЙН АНГИЛАЛ5-11 НАС: /БАЙР ТУС БҮРТ НЭГ ХҮҮХЭД/Нэгдүгээр байр: Yamaha F51 даралтат хөгжим
Хоёрдугаар байр: Yamaha PSS-A50
Гуравдугаар байр: Medeli хөгжим
Тусгай байр: Даралтат хөгжим12-16 НАС: /БАЙР ТУС БҮРТ НЭГ ХҮҮХЭД/Нэгдүгээр байр: Medeli A810 даралтат хөгжим
Хоёрдугаар байр: Medeli A300 даралтат хөгжим
Гуравдугаар байр: Даралтат хөгжим Medeli
Тусгай байр: Medeli даралтат хөгжим-------------------------------------------------------------------------------------
СОНИРХОГЧИЙН АНГИЛАЛ5-11 НАС: /БАЙР ТУС БҮРТ НЭГ ХҮҮХЭД/Нэгдүгээр байр: Yamaha F51 даралтат хөгжим
Хоёдугаар байр: Yamah PSS F30 даралтат хөгжим
Гуравдугаар байр: Yamah PSS F30 даралтат хөгжим
Тусгай байр: Medeli12-16 НАС: /БАЙР ТУС БҮРТ НЭГ ХҮҮХЭД/Нэгдүгээр байр: Yamaha PSR E363даралтат хөгжим
Хоёрдугаар байр: Yamaha PSS-A50
Гуравдугаар байр: Ukulele хөгжим
Тусгай байр: Medeli Даралтат хөгжим
-------------------------------------------------------------------------------------
Нийт шагналын сан: 8 сая төгрөг
-------------------------------------------------------------------------------------ТАВИГДАХ ШААРДЛАГА:• Уралдаанд дүрс бичлэгээ илгээхдээ дуу дүрсний чанарыг гэр бүлийнхнээсээ зөвлөгөө авч бэлдсэн бичлэгээ илгээнэ.
• Бичлэгийн үргэлжлэх хугацаа 2 минут хүртэл байна.
• Зөвхөн гар утсаар, гэртээ бичсэн бичлэг байна.
• Нэг хүүхэд нэг бичлэг илгээнэ.
• Бүтээлээ цаг mymusic@mnb.mn цахим хаягаар илгээнэ.
• Тухайн бүтээлийг тоглосон хүүхдийн овог нэр, нас, эцэг эхийн холбогдох утасны дугаар, гэрийн хаягийг бичлэгийн тайлбарын хамт хавсаргана.УРАЛДААНЫГ ДҮГНЭХ:Уралдааныг 2020 оны 05 дугаар сарын 25-наас 05 дугаар сарын 28-ны өдрүүдэд МҮОНРТ-ийн уран бүтээлчид, ТОТАЛ МЮЗИК компанийн мэргэжилтнүүд хамтран дүгнэж шилдэг хөгжимчин хүүхдийг шалгаруулна.ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО ТЕЛЕВИЗ,ТОТАЛ МЮЗИК ХХКХолбоо барих утасны дугаар: 80807630

Хуваалцах