Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Миний дуунууд - 2013" болно

Монгол Улсын Урлагийн Гавъяат зүтгэлтэн, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбооны шагналт, Пентатоник наадмын таван удаагийн шагналт хөгжмийн зохиолч Л.Балхжавын "Миний дуунууд 2013" тоглолт ирэх сарын 07,08,09-ний өдрүүдэд UB Palace төвийн Концертын их танхимд болох гэж байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Миний дуунууд - 2013" болно
"Миний дуунууд - 2013" болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Урлагийн Гавъяат зүтгэлтэн, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбооны шагналт, Пентатоник наадмын таван удаагийн шагналт хөгжмийн зохиолч Л.Балхжавын "Миний дуунууд 2013" тоглолт ирэх сарын 7,8,9-ний өдрүүдэд UB Palace төвийн Концертын их танхимд болно.

Энэ жил "Миний дуунууд" тоглолтын 15 дахь жилийнх нь ой тохиож буйгаараа онцлог бөгөөд тоглолтонд монголын рок поп орчин үеийн хөгжмийн урлагийн үе үеийн одод, шилдэг уран бүтээлчид болох Төрийн соёрхолт дуучин Д.Болд, МУГЖ дуучин Д.Жаргалсайхан, МУГЖ дуучин Т.Ариунаа, МУГЖ дуучин Б.Сарантуяа, МУГЖ дуучин Б.Дашдондог, Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, дуучин С.Наран, “Хурд”, "Камертон", "Номин талст", "Sweetymotion","3 охин", “Мотив” хамтлагууд, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат, ОХУ-ын Буриад улсын ардын жүжигчин дуучин Б.Амархүү, дуучин Б.Баярцэцэг, Э.Агиймаа, Б.Маралжингоо, Ч.Цэлмүүн, Б.Жавхлантөгс, П.Өнөржаргал нар оролцож ая дуугаа өргөх юм.

Мөн МУГЖ Г.Ариунбаатар, МУГЖ Ө.Уянга, МУГЖ У.Уранчимэг, Universe Best Songs 2009, 2010, 2011, 2012 уралдааны шилдэг оролцогчид, мөн Мөн Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Хөгжим бүжгийн коллежийн Симфони найрал хөгжмийн уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох аж.

Түлхүүр үг:"Миний дуунууд - 2013" болно
Хуваалцах