“Миний дуунууд 2013” тоглолт эхэллээ
Уламжлал болсон Монголын рок, поп, дууны концерт болох Хөгжмийн зохиолч УГЗ Л.Балхжавын “Миний дуунууд 2013” тоглолт боллоо.
Мэдээллийн алба

Уламжлал болсон Монголын рок, поп, дууны концерт болох Хөгжмийн зохиолч УГЗ Л.Балхжавын “Миний дуунууд 2013” тоглолт боллоо.
Тоглолтын уур амьсгал ихэнхдээ шинэ уран бүтээлүүдээр үзэгчидээ мялаасан бөгөөд Хөгжмийн зохиолч өөрөө гоцлол морин хуур тоглож ҮДБЭЧ-ын уран бүтээлчидтэйгээ үзэгчидийнхээ сонорыг мялаалаа.
Тоглолтонд МУГЖ Д.Жаргалсайхан, МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Б.Дашдондог, “Харанга хамтлаг”-ийн дуучин Х.Лхагвасүрэн, “Хурд”, "Камертон", "Номин талст", "Sweetymotion", "3 охин", “Мотив” зэрэг хамтлагууд, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат, дуучин Б.Амархүү, дуучин С.Наран, Б.Баярцэцэг, Э.Агиймаа, Б.Маралжингоо, Ч.Цэлмүүн, Б.Жавхлантөгс, П.Өнөржаргал, МУГЖ Г.Ариунбаатар, МУГЖ Ө.Уянга, МУГЖ У.Уранчимэг, “Universe Best Songs 2009, 2010, 2011, 2012” уралдааны шилдэг оролцогчид, ҮДБЭЧ, ХБК-ийн Симфони найрал хөгжмийн уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож ая дуугаа өргөлөө.
Тоглолт энэ сарын 07,08,09 -ны өдрүүдэд үргэлжилэх юм.










.jpg)




















Бэлтгэсэн : Д.Жамбалдорж
А.Бүдрагчаа


















