Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Миний дуунууд 2013” үзэгчиддээ бэлэг бэлджээ

УГЗ, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбооны шагналт, Пентатоник наадмын 5 удаагийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжавын "Миний дуунууд 2013" концерт 15 дахь жилийнхээ ойн тоглолтыг 11 сарын 7, 8, 9-нд UB PALACE –ын концертын их танхимд болно.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Миний дуунууд 2013” үзэгчиддээ бэлэг бэлджээ
“Миний дуунууд 2013” үзэгчиддээ бэлэг бэлджээ. Зураг: МҮОНРТ

УГЗ, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбооны шагналт, Пентатоник наадмын 5 удаагийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжавын "Миний дуунууд 2013" концерт 15 дахь жилийнхээ ойн тоглолтыг 11 сарын 7, 8, 9-нд UB PALACE –ын концертын их танхимд болно.

Өнөөдөр тоглолтын талаарх мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө. “UBS”-ийн дэд захирал, МУСГЗ Ж.Баяр, сэтгүүлч, яруу найрагч, МУСГЗ Ү.Хүрэлбаатар, ҮДБЧ-ын захирал Г.Цоггэрэл, төгөлдөр хуурч Б.Чинбат, “STAR” телевизийн захирал Д.Ганболд нар хүрэлцэн ирж мэдээлэл хийлээ.

Энэ жилийн тоглолтын онцлог нь шинэ дуу нь түлхүү дуулагдах бөгөөд үзэгчиддээ бэлэг бэлдсэн гэнэ. Тоглолтын найруулагчаар МУСГЗ Ж.Баяр ажиллаж байна.

Хуваалцах