“Миний дуунууд” тоглолтын 15 жилийн ой болно
УГЗ, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбооны шагналт, Пентатоник наадмын 5 удаагийн шагналт хөгжмийн зохиолч Л.Балхжавын "Миний дуунууд 2013" тоглолт ирэх сарын 7, 8, 9-нд болно.
Мэдээллийн алба

УГЗ, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбооны шагналт, Пентатоник наадмын 5 удаагийн шагналт хөгжмийн зохиолч Л.Балхжавын "Миний дуунууд 2013" тоглолт ирэх сарын 7, 8, 9-нд болно. Энэ жил хөгжмийн зохиолчийн "Миний дуунууд" тоглолтын 15 дахь жилийнх нь ой тохиож байна. Л.Балхжав уран бүтээлийн дотно нөхөдтэйгээ тоглолтын бэлтгэл ажилдаа хэдийн оржээ. Дуунд дуртай монгол түмний сэтгэлийн цангааг тайлах дуу хөгжмийн энэ их чуулганд рок, поп, орчин үеийн хөгжмийн урлагийн үе үеийн одод, шилдэг уран бүтээлчид оролцоно.


















