Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Миний найз бүсгүйчүүд”-ийн баяр болно

“Жаргалтай явна хоёулаа” хэмээх хит дуугаараа олны сонорыг мялаасан хөгжмийн зохиолч О.Эрдэнэ “Миний найз бүсгүйчүүд” цомгоо саяхан “өлгийджээ”.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Миний найз бүсгүйчүүд”-ийн баяр болно
“Миний найз бүсгүйчүүд”-ийн баяр болно. Зураг: МҮОНРТ

“Жаргалтай явна хоёулаа”, "Миний ээж хөөрхөн" зэрэг хит дуугаараа олны сонорыг мялаасан хөгжмийн зохиолч О.Эрдэнээ “Миний найз бүсгүйчүүд” цомгоо саяхан “өлгийджээ”.

Тэрбээр өмнө нь “Гангараа”, “Жаргалтай явна хоёулаа”, “Нандин” зэрэг цомог гаргаж байсан ч цомгийн баяр огт хийж байгаагүй аж.

Харин энэ удаа дээрх цомгийн баяраа ирэх бямба гарагт “Хүннү Молл” их дэлгүүрт хийхээр төлөвлөжээ. Түрүүлж ирсэн 30 хүнд шинэ цомгоо бэлэглэхээс гадна, янз бүрийн хөгжилтэй тэмцээн зохион байгуулах тухай ч ярьж байна. Мөн хоёр азтан тодруулж, Байгаль нуур болон Манжуур хотод аялах аялалын эрхээр шагнах гэнэ.

Хуваалцах