“Миний нууц” өнөөдөр задарна
“Хувьсал” продакшны ээлжит уран бүтээл “Миний нууц” уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийх гэж байна.
Мэдээллийн алба

“Хувьсал” продакшны ээлжит уран бүтээл “Миний нууц” уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийх гэж байна.
Ерөнхий найруулагчаар Д.Галбаяр ажилласан бол зохиолыг “Хувьсал” продакшны жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар хамтран бичсэн байна.
Гол дүрд УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд, “Хувьсал” продакшны жүжигчин МУГЖ, У.Уранчимэг, залуу жүжигчин Б.Билгүүн, Т.Хулан нар тогложээ.
“Хувьсал” продакшны уран бүтээлчид өнгөрсөн оны гуравдугаар сарын 5-нд “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны киногоо нээж байсан билээ.


















