"Миний нууц" уран сайхны киноны дуу
Кино зохиолыг МУСТА Д.Ганцэцэг, МУСТА А.Ганчимэг нар бичжээ. Ерөнхий найруулагчаар нь Д.Галбаяр ажилласан бол гол дүрд МУГЖ У.Уранчимэг, МУСТА Ц.Цэрэнболд болон залуу жүжигчид тоглосон байна.
Мэдээллийн алба

"Хувьсал" продакшны дэлгэцийн тав дахь уран бүтээл нь "Миний нууц" уран сайхны кино юм. Кино зохиолыг МУСТА Д.Ганцэцэг, МУСТА А.Ганчимэг нар бичжээ. Ерөнхий найруулагчаар нь Д.Галбаяр ажилласан бол гол дүрд МУГЖ У.Уранчимэг, МУСТА Ц.Цэрэнболд болон залуу жүжигчид тоглосон байна.
Ирэх сарын 2-нд нээлтээ хийх тус киноны дууны шүлгийг МУСГЗ Ш.Гүрбазар бичиж, аяыг МУСГЗ Л.Балхжав хийжээ. Дууг МУГЖ Т.Ариунаа дуулж, олны хүртээл болголоо. Уншигч та бүхэнд "Миний нууц" уран сайхны киноны дууг хүргэж байна.


















