“Минионууд” киноны хоёрдугаар анги энэ зун нээлтээ хийнэ
“Минионууд” киноны хоёрдугаар анги энэ зун нээлтээ хийнэ
Мэдээллийн алба

2015 онд анх олны хүртээл болсон “Минионууд” анимейшн олон улсаас 1.1 тэрбум ам.долларын ашиг орлого олсон. Тэгвэл тус киноны дараагийн анги таван жилийн дараа буюу энэ зун нээлтээ хийнэ.
Холливудын уран бүтээлч Кристофер Меледанри, Жанет Хили, Крис Рено нар хамтран бүтээсэн “Минионууд: Грюгийн сэргэн мандалт” кинонд 1970-аад оны үйл явдал гарах бөгөөд бяцхан Грю болон минионууд Шилдэг хорон санаатан шалгаруулах тэмцээнд оролцоно. Ингэхдээ Грю тэмцээний шүүгчдээс хулгай хийх аж.


















