Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Миннесота Уайлд” талбайдаа хожигдлоо

Өнөөдөр лигийн өрнөд бүсийн багуудыг амжилтаараа тэргүүлж байгаа “Миннесота Уайлд” өөрийн талбайдаа “Нью-Жерси Девилс” багийг хүлээн аван тоглолоо.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Миннесота Уайлд” талбайдаа хожигдлоо
“Миннесота Уайлд” талбайдаа хожигдлоо. Зураг: МҮОНРТ

Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн түүхт 100 дахь улирал эхлээд лигийн 30 баг тус бүр 40-с дээш тоглолтод оролцоод байна. Өнөөдөр лигийн өрнөд бүсийн багуудыг амжилтаараа тэргүүлж байгаа “Миннесота Уайлд” өөрийн талбайдаа “Нью-Жерси Девилс” багийг хүлээн аван тоглолоо. “Миннесота Уайлд”-ын залуус улирлын 43 дахь тоглолтоо энэ өдөр хийж, тоглолтыг тун эрч хүчтэй эхлүүлсэн. Учир нь тэд өнөөдөр өрсөлдөгчөө хожвол 5 дараалсан ялалтыг авах байсан. “Xcel Energy Center”-д болсон энэ тоглолтын эхний гоолыг Жаред Спержеон хаалганд оруулж, “Зэрлэгүүд”-эд тэргүүллийг авчирсан. Тоглолтын 2-р үед багууд адил нэг нэг гоолыг оруулж, 3-р үе 2:1-ийн харьцаатай “Зэрлэгүүд”-ийн тэргүүлэл дор эхэлсэн ч “Нью-Жерси Девилс” тоглолтын төгсгөлийг маш сайн хийсэн. Энэ үед тэднээс Адам Хенрик, Кайл Палмиери, Бо Беннетт нар дараалан 3 шайбыг хаалганд оруулж, хүчирхэг өрсөлдөгчөө 4:3-ын харьцаатай хожсон. Нью-Жерсигийн “Чөтгөрүүд” одоогоор 46 тоглолтод 47 оноо авсан үзүүлэлтээр дорнод бүсийн 12-р байрт бичигдэж байна. Тэгвэл Миннесотагийн “Зэрлэгүүд” 43 тоглолтоос 28-д нь хожиж, 61 оноо цуглуулсан амжилтаараа өрнөд бүсийн 15 багийг хошуучилж байна. Тэд дараагийн тоглолтоо энэ сарын 20-ны өдөр “Аризона Койотес”-ын эсрэг хийнэ.

Хуваалцах