“Миннесота Уайлд” өрнөд бүсийг тэргүүлж байна
“Миннесота Уайлд” өөрийн талбайдаа бүсийн шилдгүүдийн нэг “Сент-Луйс Блюз”-ийг хүлээн авч, улирлын 64 дэх тоглолтдоо оролцлоо.
Мэдээллийн алба

Энэ өдөр лигийн өрнөд бүсийн багуудыг амжилтаараа тэргүүлж байгаа “Миннесота Уайлд” өөрийн талбайдаа бүсийн шилдгүүдийн нэг “Сент-Луйс Блюз”-ийг хүлээн авч, улирлын 64 дэх тоглолтдоо оролцлоо. Энэ өдөр Канад довтлогч Давид Перрон тоглолтын 10 дахь минутад гоолын салхийг хагалж, багтаа хошуучлалыг авчиржээ. “Блюз хөгжимчид” тоглолтын 2, 3-р үед ч илүү тоглолтыг үзүүлж, 51 дэх минутад багийн шилдэг төвийн довтлогч Владимир Тарасенко 2 дахь гоолыг оруулсан байна. ОХУ-ын хоккейчин Тарасенко ингэснээр 29 гоол оруулж, 28 гоолын дамжуулалт өгсөн үзүүлэлттэй улирлыг үргэлжлүүлэхээр боллоо. Харин Миннесотагаас тоглолтын төгсгөлд Финлянд залуу Микко Койву нэр төрийн нэг шайб өрсөлдөгчийнхөө хаалганд оруулжээ. “Сент-Луйс” ийнхүү 71 оноотой болж бүсийнхээ 8-р байраа хадгалж байгаа бол Миннесотагийн “Зэрлэгүүд” энэ өдөр хожигдсон ч лигийн өрнөд бүсийг 90 оноотой тэргүүлсэн хэвээр үлдлээ.


















