"Миннесота Уайлд" өрнөд бүсийн 2-р байрт дэвшлээ
ҮХЛ-ийн 2016-17 оны улирлыг тун амжилттай үргэлжлүүлж байгаа "Миннесота Уайлд" өнөөдөр "Колорадо Эвеланш" багийг өөрийн мөсөн талбайдаа хүлээн авлаа.
Мэдээллийн алба

ҮХЛ-ийн 2016-17 оны улирлыг тун амжилттай үргэлжлүүлж байгаа "Миннесота Уайлд" өнөөдөр "Колорадо Эвеланш" багийг өөрийн мөсөн талбайдаа хүлээн авлаа. Багууд хамгаалалт голлосон нягт тоглолтыг үзүүлж байсан ч Миннесота хотын зэрлэгүүд 2 гоол оруулж, өрсөлдөгчөө үндсэн цагт 2:0-н харьцаатай хожжээ. Сүүүлийн 7 тоглолтдоо дараалан хожоод байгаа "Миннесота"-гаас багийн шилдэг довтлогч Чарли Койл, Финлянд довтлогч Микко Койву нар хаалганд шайбыг оруулж, багийнхаа ялалтад чухал үүргийг гүйцэтгэжээ. Шилдэг форумтай байгаа Миннесота хотын баг ингэснээр өрнөд бүсийн 2-р байрт дэвшиж байна.


















