Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Мишель Обама Хятадын тэргүүн хатагтайтай уулзана

Америкийн тэргүүн хатагтай Мишель Обама болон түүний гэр бүл энэ сарын 20-26-нд Хятадад айлчлахаар боллоо. Түүнийг Хятад улсын дарга Хү Жинь Таогийн гэргий хатагтай Пэн Ли Юан эх орондоо ирэхийг урьсан байна.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мишель Обама Хятадын тэргүүн хатагтайтай уулзана
Мишель Обама Хятадын тэргүүн хатагтайтай уулзана. Зураг: МҮОНРТ

Америкийн тэргүүн хатагтай Мишель Обама болон түүний гэр бүл энэ сарын 20-26-нд Хятадад айлчлахаар боллоо. Түүнийг Хятад улсын дарга Хү Жинь Таогийн гэргий хатагтай Пэн Ли Юан эх орондоо ирэхийг урьсан байна. Хатагтай Пэн Ли Юань Бээжинд хатагтай Мишель Обаматай уулзах аж. Мөн Мишель Обама тэргүүтэй төлөөлөгчид Ши Ань болон Чэндүгээр айлчлах юм байна. Түүнчлэн дунд сургууль, их сургуулиудаар зочилж, оюутан, сурагчидтай уулзана. Энэ удаагийн хоёр их гүрний тэргүүн хатагтай нарын уулзалт Хятад, Америк хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах зорилготой юм байна.

Түлхүүр үг:мишель обама
Хуваалцах