Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Мишель Платини ойрд "ширүүн" байна

Европын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Мишель Платини 2018, 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ зохион байгуулахтай холбоотой асуудлаар ойрд "ширүүн" байгаа. Крымын улс төрийн асуудлаар ОХУ-д ДАШТ зохион байгуулах эрх цуцлахгүй гэдгийг хэлсэн бол

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мишель Платини ойрд "ширүүн" байна
Мишель Платини ойрд "ширүүн" байна. Зураг: МҮОНРТ

Европын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Мишель Платини 2018, 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ зохион байгуулахтай холбоотой асуудлаар ойрд "ширүүн" байгаа. Крымын улс төрийн асуудлаар ОХУ-д ДАШТ зохион байгуулах эрх цуцлахгүй гэдгийг хэлсэн бол “Катар 2022 оны ДАШТ зохион байгуулах эрхийг авлигадаж авсан нь тогтоогдвол дахин санал хураана. Хэрвээ санал хураалт шударга бусаар явагдсан гэсэн жаахан л сэжиг илрэх юм бол дахин санал хураалт явуулах дүрэмтэй. Гэхдээ одоогоор ингэх шалтгаан алга байна” хэмээн өгүүлжээ.

Мөн эдгээр асуудлаар ФИФА-гийн Хяналтын хорооны тэргүүн Майкл Гарсия 2018, 2022 оны ДАШТ-ий сонгон шалгаруулалтад шалгалт явуулж илтгэл бичсэн ч Олон Улсын Олимпийн Хороо одоо болтол нийтэд дэлгээгүй байгаа юм.


Хуваалцах