Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Мисс А.Баярцэцэг АНУ-ын гоо бүсгүйг шалгаруулна

Уг тэмцээний шүүгчээр манай улсаас “Торго модель” агентлагийн загвар өмсөгч, мисс А.Баярцэцэг оролцохоор болжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мисс А.Баярцэцэг АНУ-ын гоо бүсгүйг шалгаруулна
Мисс А.Баярцэцэг АНУ-ын гоо бүсгүйг шалгаруулна. Зураг: МҮОНРТ

АНУ-ын нийслэл Вашингтон хотноо ирэх наймдугаар сард “Америкийн эх дэлхийн мисс” гоо бүсгүйн тэмцээн болно. Уг тэмцээний шүүгчээр манай улсаас “Торго модель” агентлагийн загвар өмсөгч, мисс А.Баярцэцэг оролцохоор болжээ.

Тус тэмцээний шүүгчээр 14 хүн ажиллах аж.

А.Баярцэцэг АНУ-ын нийслэл Вашингтон хотноо өнгөрсөн оны арванхоёрдугаар сард зохион байгуулагдсан 66 дахь удаагийн “Дэлхийн мисс” тэмцээнд амжилттай оролцож, шилдэг 11 миссийн нэгээр тодорч, түүхэн амжилтын эзэн болсон юм.

Хуваалцах