Мисс А.Баярцэцэг, Сон Хюн Мин нар “Adidas” брендийн нүүр царай боллоо
дээрх сурталчилгааны анхны зургууд цацагдаж эхэлсэн байна
Мэдээллийн алба

Жүжигчин, мисс А.Баярцэцэг, Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн шигээ багийн ахлагч, “Пример лиг”-ийн тоглогч Сон Хюн Минтэй хамт спорт хувцасны “Adidas” брендийн сурталчилгааны нүүр царай болсон. Тэгвэл дээрх сурталчилгааны анхны зургууд цацагдаж эхэлсэн байна. Уг сурталчилгааны зураг авалтыг Их Британид хийсэн аж.
Сонирхуулахад, "Дэлхийн мисс-2016" тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон А.Баярцэцэг жүжигчин мэргэжилтэй. "Марко Поло" цуврал, "Attrition" зэрэг гадны томоохон уран бүтээлд уригдан тоглож байсан.
Мөн А.Баярцэцэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон Флоренцын “Олон улсын эмэгтэй кино уран бүтээлчдийн наадам”-аас "Хөх тавилан" киноны гол дүрээр шилдэг жүжигчний шагнал хүртсэн билээ.


















