Мисс А.Баярцэцэгийн тоглосон “Явуулын хүн” киноны нээлт маргааш болно
“Хүннү Молл”-д нээгдэх тус кино нь “Mongolian Social Channel” студийн бүтээл бөгөөд А.Баярцэцэг Ариунаа гэх хөдөөний эгэл жирийн бүсгүйн дүрийг бүтээжээ.
Мэдээллийн алба

АНУ-ын Вашингтон хотноо болсон 66 дахь удаагийн “Дэлхийн мисс”-т амжилттай оролцож, шилдэг 11 дүгээрт багтсан мисс А.Баярцэцэгийн тоглосон “Явуулын хүн” уран сайхны киноны нээлт маргааш болно.
“Хүннү Молл”-д нээгдэх тус кино нь “Mongolian Social Channel” студийн бүтээл бөгөөд А.Баярцэцэг Ариунаа гэх хөдөөний эгэл жирийн бүсгүйн дүрийг бүтээжээ. Тэрбээр өмнө нь “Netflix” компанийн бүтээл “Марко Поло” кинонд тогложээ.
“Явуулын хүн” киноны ерөнхий найруулагчаар Д.Баярсайхан ажиллан бол гол дүрүүдэд жүжигчин Н.Ялалт, А.Алтантар, туслах дүрд гавьяат жүжигчин С.Дамдин, Ё.Цог, Л.Дэмидбаатар нар тогложээ.
Киноны зураг авалтыг өнгөрөгч есдүгээр сард Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт хийгдсэн байна. Хүний сэтгэлийн ариун нандин мөн чанар хийгээд залуусын хайр сэтгэлийн нандин холбоог тус кинонд нарийн хөндөж харуулахыг хичээсэн хэмээн уран бүтээлчид нь онцолсон юм.


















