Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Miss and Model” фестивалийн шилдэг оролцогчид шалгарлаа

Мэргэжлийн моделиудын шилдгийн шилдгүүдийг нь шалгаруулан алдаршуулж, эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнүүдэд оролцуулах “Miss and Model” фестиваль анх удаагаа зохион байгуулагдах гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Miss and Model” фестивалийн шилдэг оролцогчид шалгарлаа
“Miss and Model” фестивалийн шилдэг оролцогчид шалгарлаа. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн моделиудын шилдгийн шилдгүүдийг нь шалгаруулан алдаршуулж, эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнүүдэд оролцуулах “Miss and Model” фестиваль анх удаагаа зохион байгуулагдах гэж байна. 16-24 насны 170 см дээш өндөртэй мэргэжлийн моделиудын дунд 4 үе шаттайгаар зохион байгуулагдах уг тэмцээний анхан шатны шалгаруулалт “Андра модель” агентлагийн байранд болж өнгөрлөлөө. Тэмцээний анхан шатны шалгаруулалтаар шилдэг 11 оролцогчид үлдсэн бөгөөд шалгаруулалт нь олон улсын моделийн тэмцээний үндсэн төрлүүдээр явагдсан юм. Түүнчлэн шүүгчдийн зүгээс оролцогчдод сугалаа сугалуулан дүр бүтээлгэсэн бөгөөд өөрсдийн гоо үзэсгэлэн, авъяас билгийг нээн харуулсан чухал шалгаруулалт болсон юм. Ийнхүү анхан шатны шалгаруулалтаа амжилттай зохион байгуулсан “Miss and Model” фестивалийн ерөнхий зохион байгуулагчаар Андра модель агентлаг”, Мисс Монгол аялал жуулчлалын холбоо” ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар Ubs Мusiс” телевиз, “Six” studio ажиллаж байна. Тэмцээний шилдгийн шилдгүүд олон улсын тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох эрхийг эзэд болох бөгөөд 1-r байр “Miss Model of the World 2013”, 2-r байр “Top model of the World 2014”, 3-r байр “Supermodel International 2013” тэмцээнүүдэд оролцох эрхийг гала тоглолтын тайзнаа хүртэх ажээ.

Сонирхуулахад: “Miss and Model” фестивалийн "Бикини" шалгаруулалтын зураг авалт маргааш болох юм.

photo Anhan3_zps9a6ee784.jpg
photo Anhan50_zps1e7372b0.jpg
photo Anhan19_zpse4a7a3f7.jpg
photo Anhan57_zps393caa8a.jpg
photo Anhan45_zpse4606f3d.jpg
photo Anhan32_zpsc3d277d2.jpg
photo Anhan29_zpscf8e1391.jpg
photo Anhan23_zps81840ea6.jpg
photo Anhan6_zps2248a540.jpg
Хуваалцах