Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Miss Mongolia-2013” сүүлчийн шалгаруулалт боллоо

“Miss Mongolia-2013” тэмцээнд хот, хөдөөгийн 78 оролцогчоос тунасан 20 охин сар гаруй хугацаанд “Спорт мисс”, “Фото мисс”, “Мисс модель”, “Мисс авьяас”, “Мисс bikini”, “Оюунлаг мисс” гэсэн зургаан төрлөөр өрсөлдсөн юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Miss Mongolia-2013” сүүлчийн шалгаруулалт боллоо
“Miss Mongolia-2013” сүүлчийн шалгаруулалт боллоо. Зураг: МҮОНРТ

“Miss Mongolia-2013” тэмцээнд хот, хөдөөгийн 78 оролцогчоос тунасан 20 охин сар гаруй хугацаанд “Спорт мисс”, “Фото мисс”, “Мисс модель”, “Мисс авьяас”, “Мисс bikini”, “Оюунлаг мисс” гэсэн зургаан төрлөөр өрсөлдсөн юм. Өчигдөр гоо охид хамгийн сүүлчийн даалгавах болох “Оюунлаг мисс” шалгаруулалтад орлоо. МҮОНРТ-ийн байранд болсон энэ төрөлд оролцогч 3 минутанд багтааж илтгэл тавьсан бол шүүгчээр МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаяр, МҮОНРТ-ийн Утга зохиолын нарийн бичгийн дарга СГЗ Г.Золжаргал, “Хөх Монгол” хэвлэлийн компаний захирал Т.Гэрэлт-Од, “JET” сургалтын төвийн сургалтын албаны дарга Б.Батчимэг, “Лектор төв”-ийн сургагч багш, уран илтгэгч Н.Амаржаргал нар ажиллалаа. Үйл ажиллагааны төгсгөлд СГЗ Г.Золжаргал “Телевизийн уран бүтээлийн ажилд хөтлөгч, нэвтрүүлэгч болох сонирхолтой охид өндөр нам, царай зүсээр тэнцэж болох юм. Гэхдээ хэл яриа тод, түргэн хэллэг, эгшигт гийгүүлэгчээ мэддэг, зөв түргэн дууддаг байх хэрэгтэй. Өнөөдрийн оролцогч нар дажгүй байна. Охид маань жаахан сандраад байгаа болохоос биш дор бүрнээ бүгдээрээ илтгэлээ сайн бэлдсэн нь харагдлаа. Өгөгдсөн даалгаварыг мэдээлэл, судалгаа сайтай хийжээ. Шүүгчдийн асуултанд түүртэлгүй хариулж чадаж байгаа нь сайшаалтай байлаа” гэж хэлсэн юм.

Түлхүүр үг:"Miss mongolia-2013" тэмцээн
Хуваалцах